МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ
АТЛАНТА БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Товч танилцуулга

Манай сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 05-р сарын 29-ний өдрийн 217-р тоот захирамжаар анх байгуулагдсан хувийн хэвшлийн анхны дунд сургуулиудын нэг билээ. “Атланта” бүрэн дунд сургууль нь өнөөдөр 20 гаруй үндсэн багш, ажилчидтай, нийт багш нар нь мэргэжлийн болон онолын өндөр мэдлэгтэй, туршлагатай, заах арга ур чадвар сайтай, сонгон шалгаруулалтын үндсэн дээр бүрдсэн хамт олон юм. Бидний дунд Монгол Улсын Ардын багш, гавьяат багш 1, Ардын боловсролын тэргүүний ажилтан 10, зөвлөх багш 2, тэргүүлэх багш 10, заах аргач 4, гадаадын мэргэжилтэн багш 3, улс, нийслэлийн олимпиадын аварга багш 1 тус тус ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид суралцагчдын сурч, төлөвших таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд тохилог орчныг бүрдүүлж чадсан. Нийт 15 анги танхимтай, номын сан, компьютерийн кабинет, урлаг заал, цайны газартай. “Үдийн цай“ хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөрт шилжүүлсэн анхдагч сургуулиудын нэг. Англи, хятад хэлийг мэргэжлийн гадаад багш нар заадаг. Бага ангийн сурагчдыг өдөр өнжүүлэх бүлэгт хамруулдаг. Тус сургуулийг 500 гаруй хүүхэд төгсч суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин, дараагийн шатны гадаад, дотоодын их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцсан.