МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ
АТЛАНТА БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Эхний хичээл “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” сэдэвтэй байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг 9 дүгээр сарын 1-ний бямба гарагт хийхээр болжээ. Хариних, дээд сургуулиуд ирэх сарын 3-ны даваа гарагт нээлтээ хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар есдүгээр сарын нэгнийг "Эх хэлний өдөр" болгон зарласан юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөсний дагуу есдүгээр сарын 3-ны өдрийн эхний цагийн хичээлийг "Хүнийэрхийнтүгээмэлтунхаглал" сэдвээр зохион байгуулахаар болжээ. Энэ хичээлийн жилийн онцлогууд: Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон ерөнхий боловсролын салбарт шинээр хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхэлнэ. Тухайлбал, Сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж, тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан найман түвшнээр үнэлэх системд шилжиж байна.Энэ нь хүүхдэд сурах урам зориг, боломж өгөх ач холбогдолтой. Ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхэлнэ.