МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ
АТЛАНТА БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Мэндчилгээ

Дугуй дүрс нь дэлхийн газрын зургийг илэрхийлсэн бөгөөд дэлхий дахинд түгэн дэлгэрсэн орчин үеийн боловсролыг олгох зорилготой. Голд нь бичигдсэн “ А “ үсэг сургуулийн нэрний эхний үсэг бөгөөд хөх өнгөөр далай тэнгисийг бэлгэдсэн ба дүрс нь далайн усан онгоцны хэлбэртэй тул дуусашгүй их эрдмийн далайд хязгааргүй аялах гэдэг утгыг илэрхийлсэн. Мөн шар өнгөөр багшаа хүндэлсэн , хүүхдүүдээ хайрладаг, халуун дулаан орчныг бүрдүүлсэн сургууль гэдгийг илэрхийлсэн.

Сургуулийн нэр буюу бэлгэдлийг зохиогч: Сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Цогтгэрэл
Логоны эх зохиогч: Мэдээлэлзүйн багш О.Чинзориг
Тайлбарыг: Хими- Биологийн багш Ж.Золбоо