МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ
АТЛАНТА БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургуулийн амжилт

Шилдэг сургууль

2008, 2009, 2010, 2014 онуудад Монголын төрийн бус өмчийн бага дунд боловсролын холбооны “Тэргүүний сургууль”.

Батламж

2003 онд Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг БСШУХУАлба, Монгол улсын Ерөнхий байцаагчаас сургалтын чанараар тэргүүлсэн сургуулиудад олгодог “Хангалттай сайн” батламж.

Өргөмжлөл

2012 онд Нийслэлийн Баянгол дүүргийн “Тэргүүний сургууль” цол өргөмжлөл, 2016 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Тэргүүний сургууль” цол өргөмжлөл тус тус хүртсэн байна.

Багш сурагчдын амжилт

Өнгөрсөн хугацаанд манай сургуулийн сурагчид дүүрэг, нийслэл, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль нийт 158-ыг хүртсэн байна. Онцлох амжилтыг дурдвал 2010 оны Монгол улсын шилдэг 1000 сурагч шалгаруулахад манай сургуулийн 9 сурагч шилдгээр шалгарсан. Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын хүүхдийн төлөө газар, Хүүхэд хамгаалын газар, Сурагчдын холбоо, МХО болон бусад байгууллагын шагнал, медаль, өргөмжлөлөөр 184 сурагчид шагнагдсан байна. Бидний дунд Монгол Улсын Ардын багш Гантөмөр, бага ангийн сурах бичиг, гарын авлага зохиогч зөвлөх багш Юнгэрэн, Монгол хэл бичгийн улсын олимпиадын аварга багш С.Батмөнх нар ажиллаж байна.